MySQL өгөгдлийн сан

MySQL өгөгдлийн сан

МySQL бол хамгийн өргөн хэрэглээтэй нээлттэй эхийн өгөгдлийн сан удирдах програм юм. Өнөөдөр энэ програмыг 11 сая илүү инсталл хийж дэлхийн аварга том сайтууд болох flicker, facebook, wikipedia, google, nokia, youtube ашиглаж байна гэж энд бичсэн байна. Анх 1995 онд зах зээлд гарсан,  c/c++ хэл дээр бичигдсэн. Хамгийн өргөн ашиглагдаж байсан хувилбар нь 2000 онд гарсан 3.23 гэж хувилбар байдаг. Монголчууд бид нар энэ хувилбараас нь эхлэн мэддэг болсон. Үүний дараа 4.0, 4.1 гэсэн хувилбарууд гараад одоо ид хэрэгэгдэж байгаа нь 5.х . Эдгээр сүүлийн хувилбарууд дээр томоохон өгөгдлийн сангийн системүүдэд байдаг view, procedure, trigger гэх мэт зүйлүүд нэмэгдсэн. Бас дэд query бичих боломжтой болсон. Дэд query гэдэг нь select * from tablename1 where id in (select id from tablename2) гэх мэтээр бичих боломжтой болсон. Практикаас харахад олон бичлэгтэй болох тусам sub query энэ тэрийн ажиллага удааширдаг талтай. Хамгийн сүүлд 6.0 alpha  гарсан. Stable version нь 5.1 . Өнгөрсөн жилээс (2008 оноос ) sun microsystems хөгжүүлэлт хийж байгаа боловч ер нь бол шведийн mysql ab компанийх. Дашрамд дурдахад  sun microsystems олонд алдартай нээлттэй эхүүдийг сүүлийн үед их хөгжүүлж байна үүний тод жишээ нь опен оффис энэ 2 юм . Мөн скандиновчууд их айхтар хүмүүс юмаа финландууд нокиа, линиксийг бий болгосон шведүүд mysql-ийг. Товчхондоо нэг иймэрхүү өгөгдлийн сан удирдах систем байна.
Кросс платформ, веб сайтад зориулагдсан өгөгдлийн сан хийх, олон төрөлийн веб програмчлалын хэлүүдтэй найдвартай хурдтай ажилладаг зэрэг шалтгаануудын учир маш өргөн хэрэглээний хэрэгсэл болж чадсан.
Дараагийн бичлэгүүдээр  энэ өгөгдлийн сантай PHP хэл ашиглан холбогдох бааз доторхи хүснэгтийн бичлэгүүдийг гаргаж харуулах, шинэ бичлэг оруулах, байгаа бичлэг засах, устгах гэх мэт энгийн боловчзаавал мэдэж байх үйлдлүүдийн  талаар авч үзнэ.  Миний энэ бичлэг бол анхлан суралцагч нарт зориулсан бөгөөд бие даан сурч байгаа залуучууд, энэ төрлийн хичээл судлаж байгаа оютнуудад зориулсан зүйл юм. Харин хэдийн хөгжүүлэгч болсон хүмүүс  уншиж хайран цагаа бүү үрэгтүн. Энэ бичлэгийг уншиж байгаа залууст өгөгдлийн сан, түүнийг зохион байгуулах тухай мэдлэг чадвар зайлшгүй шаардлагaтай болно.