Веб дээрх flash файлыг хэрхэн татах вэ?




Бидэнд веб сайт дээрх flash файл буюу .swf өргөтгөлтэй файлыг татах хэрэгцээ их гардаг, жишээ нь flash тоглоомыг татаж тоглох, иж бүрэн динамик flash сайт судлах, flash хөдөлгөөнт файлуудыг үзэх, flash киноны trailer-ууд гэх мэт flash дээр хийгдсэн бүх л файлыг татаж авах хэрэгцээ маш их байдаг билээ.
Вебээс flash файлыг татна гэдэг бас их хүндрэлтэй байдаг л даа. Бүүр flash файл татах зориулалтай програмууд ч цөөнгүй бий. Гэхдээ ганц хоёр веб сайт дээрх flash файлыг татахын тулд saveflash гэх зэрэг үнэтэй програмуудыг хэрэглэх нь бас хэцүү тул Mozilla Firefox, Internet Explorer (IE), Opera зэрэг түгээмэл хэрэглэгддэг веб толилуурууд дээр өөрт нь байдаг flash файлыг хадгалж авах аргуудыг хэлж өгий.




Firefox хөтөч дээр байдаг flash файлыг хадгалах арга
1. Веб хуудсан дээрээ хулганыхаа баруун товчыг дараад View Page Info руу эсвэл хөтөчийнхөө Tools цэсний Page Info руу ороход.
2. Page Info цонхныхоо Media таб руу орно
3. Media таб руу ороход хуудсан дээр байгаа зураг дуу, CSS, flash файлууд харагдах болно
4. Эдгээр дотоорс swf файлаа олоод
5. “Save As” дээр дарж хаана татаж авах замаа заагаад л гүйцээ
Доор зургаар үзүүлэв: