энэ блогоос хайх

gang_zak@yahoo.com. Powered by Blogger.

Adobe Flash -хичээл

 Adobe Flash хичээлийг та бүхэдээ хүргэж байна. Маш дэлгэрэнгүй ойлгомжтой хичээл байна лээ. Мөн танд юу хэрэгтэй байгаа comment үлдээгээрэй . Танд заавал олж өгнө.

MySQL өгөгдлийн сан

MySQL өгөгдлийн сан

МySQL бол хамгийн өргөн хэрэглээтэй нээлттэй эхийн өгөгдлийн сан удирдах програм юм. Өнөөдөр энэ програмыг 11 сая илүү инсталл хийж дэлхийн аварга том сайтууд болох flicker, facebook, wikipedia, google, nokia, youtube ашиглаж байна гэж энд бичсэн байна. Анх 1995 онд зах зээлд гарсан,  c/c++ хэл дээр бичигдсэн. Хамгийн өргөн ашиглагдаж байсан хувилбар нь 2000 онд гарсан 3.23 гэж хувилбар байдаг. Монголчууд бид нар энэ хувилбараас нь эхлэн мэддэг болсон. Үүний дараа 4.0, 4.1 гэсэн хувилбарууд гараад одоо ид хэрэгэгдэж байгаа нь 5.х . Эдгээр сүүлийн хувилбарууд дээр томоохон өгөгдлийн сангийн системүүдэд байдаг view, procedure, trigger гэх мэт зүйлүүд нэмэгдсэн. Бас дэд query бичих боломжтой болсон. Дэд query гэдэг нь select * from tablename1 where id in (select id from tablename2) гэх мэтээр бичих боломжтой болсон. Практикаас харахад олон бичлэгтэй болох тусам sub query энэ тэрийн ажиллага удааширдаг талтай. Хамгийн сүүлд 6.0 alpha  гарсан. Stable version нь 5.1 . Өнгөрсөн жилээс (2008 оноос ) sun microsystems хөгжүүлэлт хийж байгаа боловч ер нь бол шведийн mysql ab компанийх. Дашрамд дурдахад  sun microsystems олонд алдартай нээлттэй эхүүдийг сүүлийн үед их хөгжүүлж байна үүний тод жишээ нь опен оффис энэ 2 юм . Мөн скандиновчууд их айхтар хүмүүс юмаа финландууд нокиа, линиксийг бий болгосон шведүүд mysql-ийг. Товчхондоо нэг иймэрхүү өгөгдлийн сан удирдах систем байна.
Кросс платформ, веб сайтад зориулагдсан өгөгдлийн сан хийх, олон төрөлийн веб програмчлалын хэлүүдтэй найдвартай хурдтай ажилладаг зэрэг шалтгаануудын учир маш өргөн хэрэглээний хэрэгсэл болж чадсан.
Дараагийн бичлэгүүдээр  энэ өгөгдлийн сантай PHP хэл ашиглан холбогдох бааз доторхи хүснэгтийн бичлэгүүдийг гаргаж харуулах, шинэ бичлэг оруулах, байгаа бичлэг засах, устгах гэх мэт энгийн боловчзаавал мэдэж байх үйлдлүүдийн  талаар авч үзнэ.  Миний энэ бичлэг бол анхлан суралцагч нарт зориулсан бөгөөд бие даан сурч байгаа залуучууд, энэ төрлийн хичээл судлаж байгаа оютнуудад зориулсан зүйл юм. Харин хэдийн хөгжүүлэгч болсон хүмүүс  уншиж хайран цагаа бүү үрэгтүн. Энэ бичлэгийг уншиж байгаа залууст өгөгдлийн сан, түүнийг зохион байгуулах тухай мэдлэг чадвар зайлшгүй шаардлагaтай болно.

Joomla HandBook: Жуумла Монгол хэл дээрх гарын авлага



Энэхүү ном нь joomla хичээлийн үндсэн ойлголтыг та бүхэнд өгөх болно.  

Joomla юугаараа илүү гэж?

01_joomla_logoЗа сая нэг сайт үзлээ дажгүй мэдээллүүдтэй юмаа. Жуумалздаг гаруудад бол сонирхолтой олон мэдээллүүд байна лээ шүү. 
Та бүхэн одооноос Joomla!-г сонирхон хэрэглэж эхлэх байгаа бол эсвэл хэрэглэдэг ч гэсэн заримдаа санаанд ордог зүй ёсны асуулт гэвэл яагаад заавал Joomla! сайн гэж, яг юугаараа сайн гэж, бусад Агуулгын Удирдлагын Системүүдээс ямар ялгаатай, эдгээр сайн системүүдийн тус тусын онцлог, давуу болон сул талууд юу болох зэрэг байж болох юм.
Энэхүү хичээлдээ би та бүхэнд Joomla!-гийн давуу болон сул талыг, бусад агуулгын удирдлагын системээс юугаараа илүү болохыг тайлбарлан үзүүлье. Joomla!, Drupal, Plone, Xoops зэрэг агуулгын удирдлагын системүүд бүгдээрээ сайн хөгжсөн, аюулгүй байдал сайн хангасан маш сайн системүүд гэдгийг хамгийн түрүүнд онцлон хэлмээр байна. Гэсэн хэдий ч Joomla! нь сайнууд дундаас сайн гэдгийг онцлон танилцуулъя.
Агуулгын Удирдлагын Систем гэж юу вэ?
Бид Joomla! гэж ярихаасаа өмнө вэбсайт, вэбдизайн хэрхэн хөгжсөөр байгаад Агуулгын Удирдлагын Систем (АУС) хүрсэн, АУС гэж юу болохыг товч ярих хэрэгтэй болов уу. Вэбийн эхэн үеийн вэбсайтууд нь энгийн кодчлолтой буюу HTML (HyperText Markup Language) формат ашиглан вэб хуудсуудыг вэб хөтчөд ойлгомжтой байдлаар гаргаж байсан бөгөөд энгийн статик вэбсайт бүтээхэд мэргэжлийн вэб дизайнер, вэбмастер шаардлагатай байсан. HTML файлд хадгалагдсан мэдээлэл нь хэрэглэгчийн хүссэн байдлаар, хэрэглэгчийн сонголтоос хамааран өөрчлөгддөггүй тогтмол учир “Статик вэбсайт” гэсэн ойлголт гарсан. Нэгэнт мэдээллийг оруулаад хадгалсан бол өөрчлөх боломж тун бага, хэрэглэгчийн хүссэн мэдээллийг шүүн гаргадаггүй учир түгээх мэдээллийн шинж чанар хязгаарлагдмал байсан.
Вэб хөгжих явцад вэб скрипт програмчлалын хэл болох PHP (Personal Home Page) гарч ирсэн шинэ төрлийн вэбсайтууд гарах үндсийг тавьсан. Вэб програмчлалыг ашиглан энгийн статик вэбсайтаар хүргэж байсан мэдээллийг MySQL гэх мэт мэдээллийн баазаас шүүн, олон нийтэд хүргэх эсвэл тодорхой хүмүүст нууц үгээр хамгаалан хүргэх, газар орноос хамааран мэдээлэл хүргэх, энгийн текст засварлагч болох WYSIWYG (What-You-See-Is-What-You-Get) засварлагч хэрэглэх боломж, төрөл бүрийн мэдээллийн баазтай холбогдох боломжууд нээгдсэн бөгөөд Динамик буюу уян хатан вэбсайтууд төрөн гарч эхэлсэн. Динамик вэбсайтын гол давуу тал нь энгийн хэрэглэгчид мэдээлэл оруулах, засварлах боломжтой WYSIWYG засварлагч бөгөөд энэ нь бидний хэрэглэж заншсан Microsoft Word шиг засварлагчаар дамжуулан мэдээлэл оруулах боломжийг олгодог. Мөн мэдээллийн баазад холбогдон, тэндээс мэдээллийг гарган үзүүлж эхэлсэн нь өнөө үеийн Агуулгын Удирдлагын Системүүд (АУС) бүтээх үндсийг тавьсан.
Агуулгын Удирдлагын Систем (АУС) гэдэг нь төрөл бүрийн текст болон цахим мэдээллүүдийг үүсгэх, засварлах, өөрчлөх, удирдах, зохион байгуулах, хайх болон нийтлэхэд хэрэглэгддэг програм хангамж юм. АУС-ууд нь төрөл бүрийн үйлдлийн систем, төрөл бүрийн програмчлалын хэл дээр ажиллахаар зохиогдсон байдаг. Эдгээрээс PHP, ASP, JSP, Python гэх мэт түгээмэл вэб програмчлалын хэл дээр бүтээгддэг бөгөөд хамгийн түгээмэл нь PHP (http://www.php.net) юм. Тэр ч утгаараа АУС-г сонгоход PHP дээр хийгдсэн байвал давуу талтай гэж болно.
АУС-үүдийн эхний үеийнх нь phpNuke бөгөөд вэбсайт бүтээх, удирдан авч явах ажлыг ихэд хялбаршуулж, зөвхөн мэргэжлийн вэбмастерууд төдийгүй мэдээллийг зохиодог, бичдэг, эмхэлдэг хүмүүс болох хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчид, оффисын ажилтнуудыг вэбсайт удирдан зохион байгуулах ажилд татан оролцуулах боломжийг нээсэн болно.
Өнөө үед хэрэглэгдэж байгаа АУС-үүд нь динамик вэбсайт дээр тулгуурлан хөгжсөн бөгөөд PHP, ASP, JSP, Phyton гэх мэт вэб програмчлалын хэл дээр суурилсан байдаг. Эдгээрээс PHP нь чөлөөт, нээлттэй эхийн програмчлалын хэл бөгөөд энэ нь интернетд хамгийн өргөн тархсан болно. ASP, JSP-тэй харьцуулахад PHP нь үнэгүй, сурахад хялбар, уян хатан вэб програмчлалын хэл бөгөөд та АУС сонирхож байгаа бол PHP дээр ажилладагийг анхаарвал зүйтэй. Сүүлийн үед өргөн тархсан АУС-үүд нь дараахи давуу талтай:
  • Тархацтай системийн удирдлага
    Дурын вэб хөтчөөс хандан, хаанаас ч орж удирдах боломжтой, хялбар байдал.
  • Мэргэжлийн бус хүмүүс вэбсайтд оролцох боломж
    Хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчид, удирдах ажилтнууд вэбсайтд мэдээлэл оруулах, үүсгэх, хянах, батлах зэрэг үүргүүдийг хялбар гүйцэтгэх боломжтой интерфэйстэй байдаг. Та заавал мэргэжлийн хүн гэхгүйгээр өөрөө вэбсайт аваад явах бүрэн боломжтой.
  • Хялбар удирдлагын самбар
    Энгийн хэрэглэхэд хялбар удирдлагын самбар нь вэбсайтны удирдлагыг маш амархан болгох бөгөөд та мэргэжлийн бус хүн байсан ч гэсэн  өөрийн вэбсайтдаа шинэ мэдээлэл нэмэх, бэлэн мэдээллийг өөрчлөх, шинэ хуудас нэмэх гэх мэт үйлдлүүдийг өдөр тутмын хэрэглээний програм хангамж дээр ажиллах байгаа мэт хялбар, итгэл төгс гүйцэтгэх болно.
  • Хэрэглэгчийн эрх, түвшин
    Хэрэглэгчийн нэр, нууц үгээр хязгаарлан хаашаа хандаж, ямар эрхтэйгээр мэдээллийг удирдахыг зохицуулдаг.
  • Вэб дизайны нэгдсэн удирдлага
    Дизайн, мэдээлэл нь тусгаар байдаг. Дизайн загвар - template - ашигладаг учир аливаа вэбсайтын хэмжээнээс үл хамааран дизайныг хялбараар өөрчлөх боломжтой байдаг.
  • Цэс автоматаар үүсдэг
    Мэдээллийн бааз дахь мэдээлэл буюу заавал үүсгэсэн бэлэн мэдээлэл рүү холбоос бүхий цэс үүсгэдэг учраас байхгүй, устсан мэдээлэл рүү холбоос гарч тасрах асуудал бага байдаг.
  • Мэдээллийг тусад нь баазад хадгалдаг
    Мэдээллийг баазад хадгалснаар өөр өөр газар хялбархнаар гаргах болох ба төрөл бүрийн хэрэгсэлд (компьютер, гар утас болон зөөврийн хэрэгслүүд) зориулан хялбараар өөрчлөн гаргаж болно. Мөн мэдээллээ нөөцлөн хуулахад хялбар болгодог.
  • Динамик мэдээлэл
    Хэлэлцүүлгийн самбар, санал асуулга, хайлтын систем, шинэ мэдээллийн хуудас, мэдээний суваг зэрэг нь бэлэн компонентоор дамжин гардаг тул шинээр үүсгэх, удирдахад нэн хялбар.
  • Хамтын ажиллагаа
    Ашиглахад хялбар учраас байнга шинэчлэхийг шахдаг ба хүмүүс хамтран мэдээлэл дээр ажиллах боломжтой болдог.
  • Мэдээллийн цацах хуваарь, хэлбэр
    Мэдээллийг тодорхой хугацаа заан цацаж болох эсвэл зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгчид үздэгээр хийж болно.
  • Хэлний багц
    Мэдээлэл, дизайнаас тусдаа үүсгэсэн хэлний багц ашиглан ямарч хэл рүү чөлөөтэй орчуулах боломжтой бөгөөд Unicode кодчлолыг сүүлийн үеийн ихэнх АУС-үүд дэмждэг болсон тул вэбсайтыг олон хэл дээр үүсгэхэд дөхөмтэй.
  • PDF дээр авах
    Ихэнх АУС дээр мэдээ мэдээлэл, нийтлэлүүдийг шууд PDF файл руу хөрвүүлэн татан авах боломжтой байдаг бөгөөд ингэснээр хэрэглэгчид аливаа мэдээллийг хадгалан авч дараа нь хялбар байдлаар үзэх боломжийг нээдэг. 

Веб дээрх flash файлыг хэрхэн татах вэ?




Бидэнд веб сайт дээрх flash файл буюу .swf өргөтгөлтэй файлыг татах хэрэгцээ их гардаг, жишээ нь flash тоглоомыг татаж тоглох, иж бүрэн динамик flash сайт судлах, flash хөдөлгөөнт файлуудыг үзэх, flash киноны trailer-ууд гэх мэт flash дээр хийгдсэн бүх л файлыг татаж авах хэрэгцээ маш их байдаг билээ.

Java хэлний сурах бичиг /монгол хэлээр/

Java хэлний сурах бичиг /монгол хэлээр/ хүргэж байна . Тун удахгүй Java хэл үзэх болохоор монгол хэл дээрх энэхүү номыг татахаар хүргэж байна.

Adobe Flash CS 4


Adobe Flash CS 4 татахаар хүргэж байна .

Adobe Flash CS 3 Full download

Adobe Flash CS 3 Татахаар хүргэж байна . Тун удахгүй Adobe Flash CS5 татахаар тавьж өгнө.

Macromedia Flash full download

 Macromedia Flash жоохон хуучин загвар ч гэсэн ажилж эхэлж байгаа хүнд болох программ байна лээ.

Online туслах

Энэхүү блогт тавиулах зүйл байвал comment үлдээгээрэй. Мөн хайгаад олохгүй байгаа программ , хичээлүүдээ хэлээрэй . Таньд заавал олж өгнө .

Joomla 1.5.24 Full Download


Joomla 1.5.24 Хамгийн түгээмэл Joomla version нийг Татахаар тавилаа.

Joomla 1.7.2 Full download

Joomla 1.7.2 буюу хамгийн сүүлийн Joomla   хувилбарыг татахаар тавилаа. 

Туршилт


Энэхүү блог нь туршилтын хугацаанд байна.!

Joomla- video hicheel


Шинээр анхлан Joomla хэл сонирхогч залуучууддаа нэгэн video хичээл хүргэж байна.